Залуусаараа бахархаад барахгүй нь. Сэтгэл хөөргөсөн сайхан залуус байдагт, гол нь олон байдагт би хувьдаа бахархаж, урамшиж явдаг. Тэднээсээ дурдвал Ганхүү, Монголбой, Монголхүү, Эминент гээд өөдрөг сайхан залуус их болжээ, блогчид дунд минь .
Болжмор минь олон хоног ухаан орохгүй байхад, бид юу хэлэхээ та нартаа юу гэж тайлбарлах аяа олохгүй хий л самгардаж байсан юм. Гэтэл тэр минь ухаан орлоо. Сахиж буй дүүтэйгээ бүтэн өгүүлбэрээр цэгцтэй ярьж эхэлсэн байна. Аав нь... одоо бараан биш, өнгөлөг хувцас өмсөнө шүү гээд эхнэрээрээ цайвар костюм бэлдүүлсэн гэнэ. Үхтэл үр харам байлгүй яах вэ, та хоёрт минь. Баннер дээрх болжмор шувуу шиг нүдээрээ инээсэн охинд тань уншигч бид ч хайртай байдаг.
Тархинаас хол гэмтэл авсанд нь баярлах хаашаа юм, гэхдээ гомдохгүй байгаа. Залуу жавхаатай ид насны эмэгтэй удахгүй тэнхэрнээ. Гэхдээ л олны хүч оломгүй далай. Та бидний идэвх - сэтгэл хэрэгтэй л байна.
Ганхүү дүү маань өчигдөр баннер хийж өгье гэж байснаа өнөөдөр дуусгажээ. Эгчээ, дүү нь хичээл рүүгээ явлаа... гээд сая 5 минутын өмнө дэгдлээ. Сайхаан. Улс орноо авч явах залуус минь нинжин сэтгэлээр жигүүрлэж байна. Бахтайяа.
Энэхүү баннерыг блогтоо байрлуулаарай, андууд минь.
http://ganxvv.blog.banjig.net/
banner kod: <p style="text-align: center;"><a href="http://boljmortoo.bblog.mn" target="_blank"><img src="http://img.banjig.net/d/bb/user_uploads/194959/boljmor_0fe7e231.jpg" alt="Бидний дэмжлэг Болжморт минь хэрэгтэй байна." width="230" height="422" /></a></p>


Сэтгэгдэлүүд:
баярлалаа та нартаа
БАННЕР КОД
харьцуулаад хар даа
Лоов дүү, итгээрэй... хэдүүлэээ чадах болно.
Уучихаад жолоо барих чинь маш буруу шүү залуусаа. Осол аваарыг хэн ч хүсдэггүй, болгоомжтой байцгаагаарай.
Баннерийг яаж байрлуулдаг юм бэ? Хүмүүс минь туслаарай.
Боов боорцгонд дуртай даа гэж жаахан байхдаа дуулдаг байж билээ. Болжмор эгчээ хурдан эдгээрэй
Би байрлуулцан байгаа надаас авах юм уу
dem demende dees erchindee.. gedeg dee
kickit.bblog.mn
гхдээ л байрлуулчлаа
аниагаа санаад бхын
Сэтгэгдэл үлдээх: